Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол: Би албаны 20 тонн нүүрс зарж, хувьдаа завшаагүй. Компани дарамталж, хахууль аваагүй

244

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.Серикболд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тодруулбал, Засаг дарга Ф.Серикбол нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  Шаамар суманд үйл ажиллагаа явуулдаг .... компанийн захирлыг дарамталж, “Үйл ажиллагааг чинь зогсооно” зэргээр сүрдүүлж, хясан богдуулах аргаар их хэмжээний хахууль авсан гэх. Мөн тэрбээр сумын ЗДТГ-ын хэрэгцээний 20 тонн нүүрсийг хахууль авсан гэх компанидаа зарж, нүүрсний мөнгийг хувьдаа завшиж, өөртөө илт давуу байдал олгосон тухай гомдол, өргөдөл АТГ-т ирсэн байдаг. Тэгвэл АТГ-ын мөрдөгчид тус хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн байна.

       Энэ талаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.Серикболоос тодрууллаа. Тэрбээр “Намайг компанийн эздийг дарамталж, хахууль авсан гэх гомдол гаргасан байна лээ. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа. Одоогийн байдлаар надад холбогдох хэргийг шалгаж дууссан эсэхийг мэдэхгүй байна. Би хэлэх ёстой хүмүүст нь хахууль аваагүй, нүүрс зараагүй гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ гүтгэлгийн хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаад үнэнийг тогтоох байлгүй” гэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn