Хог түлшний уршгаар 0.5 га талбай шатжээ

142

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Төмөртэйн бригад гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэд хог шатааж байгаад гал алдсаны улмаас 0.5 га талбай шатаж байжээ. Галыг 17:20 цагт цурамд оруулж, 17:57 цагт бүрэн унтраасан байна. 
Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хашааныхаа өнжмөл өвсийг шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишийг бүрэн гүйцэд унтраах, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа хангаж, хогоо шатаахгүй байхыг анхааруулъя.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn