Ил задгай асгасан үнснээс түймэр дэгдэж, 200 га талбайг шатаажээ

151
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Ханангийн энгэр гэх газарт нутагладаг иргэн М /41 настай, эрэгтэй/ түймэр дэгдээжээ. Түүний ил задгай асгасан үнснээс дэгдсэн түймэр 200 га талбайг шатаасан байна. Тус түймрийг орон нутгийн 19 иргэн, цагдаагийн 2 алба хаагч унтраасан байжээ.
 
 
Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15.18 цагт ирсэн байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 
Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл. Ой, хээрийн түймэр тавих 
 
1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:
 
3.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;
 
3.2.их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn