СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймагт хачгаар дамжих халдварын сургалт болж байна

93


Сэлэнгэ аймагт хачгаар дамжих халдварын сургалтыг зохион байгуулж байна. Хачгаар дамжих халдварт өвчний онош зүйн шинэ дэвшилтэт технологид суурилсан онош зүй, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна. Сургалтанд 14 аймгийн ЗӨСТ-ийн дарга, лабораторийн эмч, тархвар судлагч, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлагч нар болон эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Энэхүү сургалтыг Сэлэнгэ аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хот дахь Өрхийн эрүүл мэндийн ба хүний нөхөн үржихүйн асуудлын эрдэм шинжилгээний төвтэй хамтран ОХУ болон Монгол Улсын хамтарсан мэргэжилтнүүдээр удирдуулсан “Хачгаар дамжих халдварын лабораторийн оношилгоо ба урьдчилан сэргийлэлт” сэдвийн хүрээнд онол, дадлагыг хослуулан явуулах аж.  Сургалт энэ сарын 13-16-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах юм байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn