АНУ-ын эрдэмтэд тархины органоидод суурилсан биокомпьютер бүтээнэ

86

ВАШИНГТОН. /Frontiers in Science/.
 Америкийн эрдэмтэд тархины органоид хэмээн нэрлэдэг хүний тархины эсийн гурван хэмжээст өсгөвөрт суурилсан биокомпьютер бүтээхээр ажиллаж байна.

Эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар, хүний тархи нь цахиурт суурилсан бичил схем бүхий орчин үеийн компьютероос илүү суралцах чадвартай тул ийм төхөөрөмж нь нарийн төвөгтэй тооцооллын асуудлыг шийдэж чадах гэнэ. 

Органоидуудыг анх 2013 онд микроцефал буюу гавлын яс хэт жижгэрэх эмгэгийн судалгаанд зориулж лабораторид бүтээжээ. Тэдгээрийг мөн Альцгеймер, Паркинсоны өвчнийг судлахад ашигладаг байна. Органоидууд нь тархины бүтэц, үйл ажиллагааг дуурайлгасан үүдэл эсүүдийн бөөгнөрөл юм. Гэхдээ жинхэнэ тархитай харьцуулшгүй бөгөөд жаахан больхидуу аж.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, ийм эсүүд нь хурдан суралцах шаардлагатай тооцоолон бодох даалгавруудыг их хэмжээний эрчим хүч зарцуулахгүйгээр гүйцэтгэхэд тохирно. Органоидууд нь хоорондоо нягт холбоотой мэдрэлийн эсүүдийн нэгдэлд мэдээллийг хадгалж чаддаг байна.

Ийм их хүчин чадалтай компьютер бүтээхэд дор хаяж 10 сая мэдрэлийн эсээс органоид үүсгэх шаардлагатай бол одоогийн байдлаар 50 мянган мэдрэлийн эс ургуулаад байгаа аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn