Гишүүд, сайд нар эхнэр хүүхдээ дарга болгож, компаниараа тендерт орохыг хориглоно

127
Ердөө өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын хэргийг чангатгасан. Тэгвэл албан тушаалтнуудтай холбоотой бас нэг хуулийн төсөл удахгүй УИХ-ын даргын гар дээр очихоор болжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд зэрэг өндөр албан тушаалтнуудын гэр бүл, аав ээж, ах дүү гээд ойрын хамааралтай хүмүүсийг төрийн удирдах албан тушаалд ажиллуулахыг хориглох хуулийн төслийг хэлэлцсэн байна.
 
Энэ хориг нь өмнө хуулиар тодорхойлсон “...Хамаарал бүхий этгээд” гэдгээс нарийвчилж, “...Зөвхөн гэр бүл, овог нэгтэй ах дүүс” гэх хүрээг хамрах юм байна.  Мөн дээрх албан тушаалтнууд өөрийн оролцоотой компаниудаараа төрөөс зарласан тендерт оролцохыг хориглохоор болжээ. Ингэхдээ тухайн компанийнх нь  эцсийн өмчлөлийг тогтоож, түүгээр нь хуульчлах юм байна. Уг хуулийн төслийг 2022 ондоо багтааж УИХ-д өргөн барихыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгожээ.  
Б.Дамдин-ОчирЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn