С.Эрдэнэ Х.Баттулгад: "Ц.Элбэгдоржийг орхи, квотоо тохиролцьё" гэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар АН-ыг нэгтгэхээр зөвшилцөлд хүрч, С.Баярцогтыг АН-ын дарга болгоё хэмээн тохиролцсон, энэ үйл ажиллагаа нь албан ёсоор өчигдөр эхэлсэн тухай бид Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын МАН-тай тохиролцсон "С.Баярцогт операци" эхэллээ нийтлэлдээ өгүүлсэн билээ.
Тэгвэл энэ үйл явц АН-ын дарга С.Эрдэнийг түргэн авахуулахад хүргэжээ.
Хэрэв Ц.Элбэгдорж, Х.Баттулгын тохиролцоо хэрэгжвэл С.Эрдэнэ юу ч үгүй үлдэх тул тэрээр буулт хийн, "Ц.Элбэгдоржийг орхи, АН-ын бүх шатны удирдлага дахь квотоо тохиролцьё" гэсэн саналыг Х.Баттулгад өгсөн бололтой. Өчигдөр Х.Баттулгын АН-ын улс төрийн зөвлөл, С.Эрдэнийн АН-ын Улс төрийн зөвлөл хуралдан, ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Өнөөдөр С.Эрдэнийн талын ҮБХ нь хуралдан, өөрсдийн шийдвэрийг албажуулах ажээ. Ингэснээр хоёр талын ажлын хэсэг маш яаралтай зөвшилцөлд хүрэх зорилготой ажиллах гэнэ.
С.Сарнай
https://www.sonin.mn/news/enews/133704