Ахлах дэслэгч Э.Адъяа олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
ОХУ-ын 32 мужийн 128 тамирчин оролцож, 8 жинд уран мэх, хурд хүч, бяр чадлаа сорьсон Олон Улсын байлдааны самбо бөхийн тэмцээнээс хилчин залуу Э.Адъяа хүрэл медаль хүртжээ.
Тэрээр Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн харуул хамгаалалтын тусгай салбарын орлогч, ахлагч дэслэгч цолтой нэгэн. Самбо бөхийн Олон Улсын хэмжээний мастер Э.Адъяа Олон Улсын байлдааны самбо бөхийн тэмцээний 71 кг-ийн жинд амжилттай оролцож ийн хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү Н.Н.Петровын нэрэмжит Олон Улсын байлдааны самбо бөхийн тэмцээнийг ОХУ-ын Буриадын нэгдсэн улсад зохион байгуулжээ.