Пара гар бөмбөгийн тэмцээнд Мандалын тамирчид түрүүлжээ

325


НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. 1981 оноос эхэлсэн энэхүү үйл ажиллагаа 40 дэх жилтэйгээ золгож байна.  
Энэ өдрийг угтан Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд пара гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд биеийн тамираар хичээллэх, хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаа арилгах зорилго бүхий энэхүү тэмцээнийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын “Ундрам хөгжлийн сан” ивээн тэтгэн зохион байгуулжээ. Тэмцээнд дөрвөн баг оролцсож, тэргүүн байрт Мандал-2, дэд байрт Түнхэл, гутгаар байрт Мандал-1 багтус тус шалгарчээ. Мөн тэмцээнээс шилдэг холбогч, шилдэг довтлогч, өсөх ирээдүйтэй тамирчныг шалгаруулсан байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд зохион байгуулсан пара гар бөмбөгийн тэмцээнийг шүүхээр нийслэл хотоос “Монголын суугаа волейбол” ТББ-ын Ерөнхийлөгч Олон улсын хэмжээний мастер шүүгч Т.Ганзориг, Удирдах зөвлөлийн гишүүн спортын мастер Х.Баясгалан Н.Зоригтбаатар, Спортын мастер А.Баярхүү, Ч.Болд-Эрдэнэ нар хүрэлцэн ирж ажилласан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn