"Netflix" болон "Sony" компаниас Уилл Смитийн кино төслийг зогсоожээ

Жүжигчин Уилл Смитийн удахгүй эхлүүлэхээр төлөвлөөд байсан кино төслүүд Оскар дээрх явдлаас үүдэн зогсоход хүрсэн тухай "The Hollywood Reporter" мэдээллээ.
"Netflix"-ээс хийхээр төлөвлөөд байсан "Fast and Loose" кинонд Уилл Смит санах ойн бэрхшээлтэй гэмт хэргийн бүлэглэлийн даргын дүрийг бүтээх ёстой байсан ч уг киног бүтээх ажлыг түр хугацаанд зогсоогоод байгаа аж.
"Sony" кино компанийн "Bad Boys 4" киног мөн л зогсооход хүрсэн бөгөөд Уилл Смит Америкийн кино урлаг, шинжлэх ухааны академийн гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдээд байгаа билээ. Хэдийгээр гишүүнчлэлээс татгалзсан ч нэр дэвших эрх түүний хувьд нээлттэй үлдэх аж.
Цагдаагийн байгууллагын зүгээс Уилл Смитийг шалгаж эхлээд байгаа бөгөөд ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.


https://news.zindaa.mn/44i7