Африк тивийн ноён оргил Килиманжаро ууланд амжилттай авирчээ

271


Уулчин залуу Ч.Мөнгөндалай Африк тивийн ноён оргил Килиманжаро ууланд Сэлэнгэ аймгийнхаа тугийг мандуулжээ. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй ч хүсэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч Ч.Мөнгөндалай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уугуул,дугуй болонуулын спортын тамирчин юм. Тэрээр энэ сарын15-ны өдөр Килиманжаро /Kilimanjaro/ уулын 5895 м оргилд хүрч Сэлэнгэ аймгийнхаа тугийг ноён оргилд нь мандуулжээ. Ч.Мөнгөндалайгийн энэ удаагийн авиралтад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж мөнгөн дэмжлэг үзүүлж, амжилт хүссэн байна. Түүний авирсан энэхүү уул нь Танзани улсын нутагт оршдог, дэлхийн экватороос урагш 350 км, Энэтхэгийн далайгаас 280 км, Викториа нуураас 400 км зайд байрладаг галт уул ажээ. Килиманжаро нь далайн түвшнээс дээш 5895 м өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр уулюм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn