Г.Ганбаяр дээд лигт дэвшин тоглох болжээ

668



Сэлэнгэ нутгийн хүү Г.ГанбаярУнгарын мэргэжлийн хөл бөмбөгийн багт тоглож байна. Тэрээр анх2016 онддөрвөнзалуу тоглогчийн хамтаарУнгар улсын мэргэжлийн хөл бөмбөгийн Пушкаш академид суралцахаар мордож байв.

Дээрх залуусМонголын Хөл Бөмбөгийн Холбоо,Унгар улсын мэргэжлийн хөл бөмбөгийн академитай үзэглэсэн хамтын ажиллагааны хүрээндийнсуралцахаар явсан юм. Ингээднэгжилийн хугацаандбэлтгэл сургуулилтаа сайн хийж, амжилттай суралцсан Сэлэнгэ нутгийн хүү Г.Ганбаярмэргэжлийн гэрээ байгуулан тус академийн залуучуудын багт үргэлжлүүлэн тоглохоорүлдэж байв.

Унгарын хөл бөмбөгийн гуравдугаар лигт өнөөдрийг хүртэл тоглож байсан тэрээр өөрийн ур чадварыг сайтар таниулжчадсан байна. Учир нь тэрээр хоёрдугаар лигт Пушкаш академийн нэр дор тоглодог Активал FC Саквар багтай нэгджээ.Өөрөөр хэлбэл Г.Ганбаяр нэг шат ахиж Европын тавцанд өөрийгөө бүрэн дүүрэн таниулахад дахин нэг алхам ойртож буй юм.Тус багийн хувьд дээд лигт тоглодог байсан ч өнгөрсөн жил доошооунасанаж.Гэсэн ч өмнө нь Европа лигийн эрхийн төлөөх тоглолтод оролцож, тивийн чанартай томоохон тэмцээнүүдэд амжилт үзүүлж байсан туршлагатай багаж.Унгарын хөл бөмбөгийн лигүүдэд нэг баг дараалсан дивизэд өөрийн багийг өрсөлдүүлж болдоггүйбайна. ИймээсПушкаш академи энэхүү багийг худалдан авч өөрсдийн тамирчдаар бүрэлдэхүүнийг зузаатгажээ.

Одоогийн байдлаарМонголын 10 залуу хөл бөмбөгч тус академид суралцаж төгсчээ. ЭдгээрээсА.Дөлгөөн, Д.Тэмүүлэн, П.Ууганбаяр тэргүүтэй тоглогчид Үндэсний шигшээ багт багтахын сацуу өөр өөрийн клубтхэдийн гол тоглогчдын тоонд багтаад байна хэмээн Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn