"Gate 4" үүсгэн байгуулагч П.Мөнхсайхан: Бидэнд зөв, үнэн бодит дата хэрэгтэй. Тийм учраас бүгдээрээ тооллогодоо идэвхтэй хамрагдацгаая
Үндэсний статистикийн хорооноос ААН-үүдийн тооллогыг зохион байгуулж байна. Тооллого 20241 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм.
"Gate 4" үүсгэн байгуулагч П.Мөнхсайхан: Шинээр бизнес эхэлж байгаа старт-апууд бизнесээ судалгаанд үндэслэн эхлэх ёстой. Манай улсын хувьд энэ төрлийн судалгаа дутмаг, дата хайгаад олддоггүй. Харин одоо бид энэ тооллогод хамрагдаж эхнээс нь ном журмаар нь явахаар төлөвлөж байна. Тоо бол маш чухал. Бидэнд зөв, үнэн бодит дата хэрэгтэй. Тийм учраас бүгдээрээ тооллогодоо идэвхтэй хамрагдацгаая.
Та https://toollogo.1212.mn цахим хуудсанд хандан тооллогодоо хамрагдаарай. Утас: 75331212