Халдвар авсан 21 жирэмсэн эх, 50 хүүхэд эмчлүүлж байна

488

Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 92 эерэг тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн 12 нь PCR, 80 нь түргэвчилсэн тестээр илэрчээ.
Энэ хугацаанд тус аймагт 55 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Мөн гэрээр, өрх,сум,тосгоныЭМТ-ийнхяналтад эмчлүүлж буй иргэдээс 93 хүн эдгэрчээ. Нийт батлагдсан дээрх тохиолдлоос жирэмсэн эх 21, 17 хүртэлх насны 50 хүүхэд, аймгийн ковидын тасагт нэн хүнд нэг, хүнд 21, хүндэвтэр 70 хүн тус тус эмчлүүлж байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Мөн сүүлийн долоо хоногт /КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон 222 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан байна. Энэхүү ажлыг Сүхбаатар сумын Онцгой Комисс, сургууль, цэцэрлэгийн эмч нар болон Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран зохион байгуулжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn