Олон улсын стандартын шаардлага хангасан сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. Тодруулбал тус сумын “Баянхан”4-р багт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Олон улсын стандартын шаардлага хангасан сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо. Мөн аймгийн Засаг даргын хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын лаборатори 4-р сургуулийн гадна 1100м2 талбайд асфальт бетон хучилт бүхий 2 эгнээ авто зам, 30 авто машины зогсоолыг тус тус ашиглалтад оруулаад байна.