196 сорьцын шинжилгээнээс 60 тохиолдол батлагдлаа

336

Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт 196 сорьцын шинжилгээнээс 60 тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн 25 нь аймгийн төв Сүхбаатар суманд батлагдаж, 1044 боллоо. Бусад тохиолдлууд нь Алтанбулаг, Баянгол, Ерөө, Бугант, Мандал, Орхонтуул, Рашаант, Сайхан, Хүдэр, Цагааннуур сумдад байна.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 8 хүнэдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Мөнөрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдсэн иргэдээс 12 хүнэдгэрч эрүүл болсон байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 10 тасагт 299 батлагдсан тохиолдол, 28 ойрын хавьталын хамт эмчилгээ хяналтад байна. Мөн 14 суманд 262 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна. Эдгээр тохиолдлоос жирэмсэн найм, 0-17 насны 48 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт нэн хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 19 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn