Коронавирусний халдвараар өвдсөн жирэмсэн эхчүүд, хүүхдүүдэд дархлаа дэмжих багц илгээжээ

678

Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч байна. 2-р давлагаа эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймагт нийт 1259 тохиолдол батлагдаад байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээний Ковидын 18 тасагт хэвтэн нийт 479 тохиолдол эмчлүүлж байна. Эдгээрийн 200 гаруй тохиолдол нь жирэмсэн болон 17 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа юм.

Ийнхүү Сэлэнгэ аймагт халдварын тоо буурахгүй нэмэгдэж байгаа төдийгүй орон нутагт дархлаа дэмжих эм бүтээгдэхүүний олдоц ховор байгаа юм. Энэ үүднээс УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Монос фарм” ХХК-иас бэлтгэн гаргаж буй “Дархлаа дэмжих багц”-аас 200 ширхэгийг хүргүүлжээ. Энэхүү дархлаа дэмжих багцыг түүний орон нутаг дахь бие төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсийн дарга Д.Дэлгэрцэцэг нарт хүлээлгэн өглөө.

“Чинбатын Ундрам хөгжлийн сан”-гаараа дамжуулан илгээж буй эл багцаа коронавирусний халдвараар өвдсөн жирэмсэн эхчүүд, хүүхэд багачуудад зориулж байгаа юм. Түүний илгээсэн дархлаа дэмжих багцад оюуны хөрөнгө оруулалт болсон түүний орчуулсан ном, витамин D, амны хаалт, гар ариутгагч, витагрипп зэрэг багтжээ. 



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn