Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө, маргааш бороо орж, салхи ширүүсэхийг анхаарууллаа

320

Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө, маргааш бороо орж, салхи секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. 6 дугаар сарын 6-ны 20 цагаас 6 дугаар сарын 7-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Салхи баруун хойноос 8-13 м/сек, зарим үед түр зуур ширүүсч 16-18м/сек хүрнэ. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос 9-14 м/сек, зарим үед түр зуур ширүүсч 16-18 м/сек хүрнэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна. 6 дугаар сарын 8-12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8-нд ихэнх сумдын нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи салхи баруун хойноос 5-10 м/сек. Агаарын температур шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn