"Мазаалай” театрын баатрууд хүүхэд багачуудад хүндэтгэл үзүүллээ

365
"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн “Аврагч мазаалай" сургалтын танхимаас хүүхэд, багачууддаа хүндэтгэл үзүүллээ.
Тус танхимын дэргэдэх "Мазаалай” театрын баатрууд болох Аврагч Мазаалай, Томоо, Сониучхан, Солонго нарбаярын энэ өдрөөр нийт 200 гаруй хүүхэд багачуудад гараа сайн угааж, амны хаалтаа сайн зүүгээрэй гээд зайрмаг, амны хаалт бэлэглэсэн байна. “Аврагч мазаалай" сургалтын танхимыг Онцгой байдлын газар, “Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Сэлэнгэ Орон нутгийн хөтөлбөр"-тэй хамтран байгуулжээ. Уг танхимаар дамжуулан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг олгодог ажээ. 







скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn