Дархан, Эрдэнэт-залуучуудын тэмүүлэл

438


Орхон аймаг, олон нийтийн нэрлэдгээр Эрдэнэт хотын төв талбайд “МХЗЭ 1974 он” гэсэн бичигтэй гэрэлт хөшөө байдаг. Өдгөө ч залуучуудын хот гэгддэг Эрдэнэтийг илгээлтийн эзэд бүтээн босгосон. Тийм ч учраас Залуучуудын байгууллага, залуучуудын төлөөлөл энэ шинэхэн хотын гол зүрх. Цэмцгэр гудамж, зайгүй шахам мододтой, түгжрэл утаагүй энэ хотынхонд бүр атаархмаар.Өдгөө ч анхны илгээлтийн эздийн үр хүүхдүүд Монголын бахархал болсон бүтээн байгуулалт, дэлхийд томд тооцогдох уурхайн эзэд болж буй. Албан ёсоор 104,5 мянган оршин суугчтай, тэдгээрийн 63 орчим хувь залуучууд гэхээр яат ч үгүй залуучуудын хот. Тиймдээ ч тэдэнд бахархалт дурсамж дүүрэн. Анхны илгээлтийн эзэд энгэртээ улаан тэмдгээ зүүж, гартаа цэнхэр туг бариад л юу ч үгүй хоосон газар бид ирж байлаа гэж бахархан ярьж байсан. Тийм болохоор арай өмнөхөн үеийнхэнд бол МХЗЭ, сүүлхэн үеийнхэнд Монголын залуучуудын холбоотой дурсамж олон.
Тухайлбал, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал нар хоёулаа залуучуудын байгууллагын тэргүүлэгчээр ажиллаж байсан. Тэр  ч утгаараа залуучуудын асуудалд маш анхааралтай ханддаг. Залуучуудаасаа саналыг нь авч санаачлан хийж байгаа олон ажлууд байдаг, арга  ч үгүй биз ээ, залуучуудын хот юм чинь. Тэр ч утгаараа Монголын Залуучуудын холбооны Орхон аймаг дахь салбарын залуучуудтайгаа дотно хамтарч ажиллаж байна.
Д.Мөнхбат дарга “Залуучуудын байгууллагын жаргал зовлонг сайн мэднэ” гэж учирлахын зэрэгцээ үеийн залуучуудтайгаа дэрвэж, Монголын Залучуудын холбоог удирдаж явсан гэрэлт өдрүүдээрээ бахархаж байна. Засаг дарга С.Батжаргал ч гэсэн юу юугүй л хийсэн ажлаа тайлагнана. Эднийх өмнө иргэдийн уулзалт хийхэд ихэнхдээ л настангууд оролцож саналаа илэрхийлдэг. Тэр хэрээр ахмад настнуудад чиглэсэн ажил их хийгддэг байж. Харин энэ жил ковидын улмаас цахим байдлаар хурлаа хийхэд залуучууд олноороо оролцож, саналаа хэлж, нэлээд ажлууд хийхээр төлөвлөөд байгаа гэсэн.
Монголын Залуучуудын холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн А.Баярмагнай орон нутгийн удирдлага ийн дэмжиж ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлж байсан. Шинэчлэгдээд удаагүй байгаа тус салбар хорооныхон нэг үеийн шижигнэсэн сайхан залуусаар багаа бүрдүүлж, хоёр дэд тэргүүн нь хоёулаа аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, бас хоёр сумын ИХТ байдаг гээд нэлээд хүчирхэг салбар, залуучуудын хотын төлөөлөл гэдэг утгаараа ч цаашдаа их ажил хийнэ гэж төвлөөд байгаа юм байна.
Монголын залуучуудын холбооны Орхон аймгийг зорьсон удаахи шалтгаан нь нэр хүндтэй нэгэн шагналыг гардуулах. Хуучин МХЗЭ нэртэй байсан МЗХ шинэчлэгдэн өөрчлөгдсөнөөсөө хойш буюу 1992 оноос Next stop наадмыг зохион байгуулж буй. Нэр хүндтэй том ч шагнал. Энэхүү наадамд өмнө нь Шилдэг залуу улстөрч, Шилдэг бизнемэнийг тодруулан 24 кратын бүрмэл, Монгол дархан өөрийн гараар урласан цомыг гардуулдаг. Харин өнгөрсөн жил буюу 2020 онд дэлхий  даяар цар тахалтай байсан онцлогийг харгалзаж, Шилдэг хүмүүнлэгийн зүтгэлтэн, Шилдэг нийгмийн зүтгэлтэн нэмж, онлайнаар санал асуулгаа явуулсан. Яг цар тахлын хөл хорионы энэ үед явуулсан санал асуулгаар Шилдэг нийгмийн зүтгэлтэн байгууллагаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар шалгарсан. Монгол Улсын төсвийн томоохон бүрдүүлэгч, Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийдгийн дотор цар тахлын хөл хориотой хүнд өдрүүдэд иргэд аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг тэглэж, онцгой хувь нэмэр оруулсан учраас ийн олон нийт талархсан хэрэг. Харамсалтай нь мөн л цар тахлыг улмаас 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш гардуулж өгч чадаагүй байсан цомоо ийнхүү орон нутгийн зорчих хөдөлгөөн нээгдэнгүүт өөрсдөө хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн нь энэ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 700 гаруй ажилчдын дийлэнх нь залуучууд тэр ч утгараа Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлийн ажилд онцгой анхаарал хандуулдаг юм байна.
“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн дэргэдхи Залуучуудын холбооны салбарын тэргүүлэгч Т.Мөнхбат хэмээх залуу ажилладаг. Аймгийн салбар хороо ч мөн олон ажил хийхээргүй төлөвлөж байгаа юм байна.
Дархан ... мөн л залуучуудын хот. Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан залуучууд ажиллаж амьдардаг гэдэг утгаараа цэвэрхэн, сайхан, залуучуудын эрчмийг цогцлоосон хот. Сүүлийн үед Дарханчууд гэр хорооллын дэд бүтцэд онцгой анхаарч байгаа юм билээ.  Тус аймгийн залуучуудын салбар хороо шинэчлэгдэн байгуулагдаж, одоо 17 тэргүүлэгч, хоёр дэд тэргүүнтэй ажиллаж байгаа. Аймгийн залуучуудын байгууллагын тэргүүн А.Соронзонболд сонгогдон ажиллаж буй.
Энэ жилийн хувьд Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл хуралдаж, залуучуудад хандсан 24 ажил хийх, мөн Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэхээр чиглэл гаргаад байгаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалдаг бөгөөд орон нутагт, орон нутгийн удирдлагууд онцгой  анхаарч ажиллах чиглэл өгөөд байгаа. Тэр ч утгаараа Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Залуучуудын холбооны салбар зөвлөлтэй хамтран төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Ийнхүү 21 аймаг, 330 суманд салбар хороо, нэгжтэй МЗХ орон нутгийн салбаруудынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд цаашид бүх аймгийн салбарынхантайгаа уулзаж хамтын ажиллагаагаа өрнүүлэх юм байна.
Яг одоогийн хувьд бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд буй. Монголын хүн амын чамгүй хэсгийг эзэлдэг сонгуулийн насны залуучууд жил ирэх тутам сонгуульд оролцох идэвх нь буурч байгаа.  Тиймээс залуучуудаа сонгуульд идэвхтэй оролцохыг МЗХ-ноос уриалж, залуучуудын идэвх оролцоог идэвжүүлэх, ирцийг хамгийн өндөр хувьд хүргэх чиглэлээр ажиллах юм байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn