Сэлэнгэ аймгийн хэмжээнд дархлаажуулалт 85 хувьтай үргэлжилж байна

587


Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос нийт иргэдээ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Тухайлбал Сэлэнгэ аймаг газар тариалангийн гол бүс нутаг төдийгүй, хилийн 2 том боомттой хилийн бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Иймээс нэн тэргүүнд иргэдээ анхаарч, энэхүү арга хэмжээг авч байгаа юм.  
Энэ 7 хоногт багтааж 18-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэсарын 6-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд дархлаажуулалт 85 хувьтай үргэлжилж байгаа аж.
Мөн Сэлэнгэ аймгийн харьяат биш ч тус аймагт байгаа өөр аймаг орон нутгийн хүн бүрийг дархлаажуулж байгаа бөгөөд үүнд 2600 гаруй хүн хамрагджээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил: ”Улсын хэмжээнд дархлаажуулах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас бид ч мөн өөр аймгийн гэхгүйгээр бүх хүмүүсээ хамруулж байна. Дэлхийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрсөн вакциныг бид шилж голж болохгүй" хэмээн мэдэгдлээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдвал зохих 70480 хүн бий. Мөн өвчний болон бусад шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй 11 мянган хүн байгаа аж. Тус аймгийн хэмжээнд  вакцины нөөц хангалттай байгааг Онцгой комиссын дарга мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын ажил бүрэн дуусах шатандаа явж байна. Ингэснээр Сэлэнгэ аймаг эхний тунд бүрэн хамрагдсан аймаг болж байгаа юм. Түүнчлэн тус аймгийн харьяалалтай 3500 иргэн өөр газарт дархлаажуулалтад хамрагджээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn