Үргэлжлэн орсон цас, борооны улмаас уулын ус гэнэт буужээ

373
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсонцас, борооны улмаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгондуулын ус гэнэт буужээ.
Үүний улмаас тус тосгоны “Чулуут”-ын хэсгийн даланг хальж олон айл өрхийн хашаа, хороо усанд автсан байна. Иймээс тосгоны Захирагчийн алба, Цагдаагийн хэсэг хамтран шуурхай арга хэмжээ авчээ. Энэ үеэр Бугант тосгоны иргэн Б.Хүрэлчулуун, Т.Батсүх нарөөрийн техникээ гарган үерийн суваг шуудуу сэргээх, ухах ажилдгар бие оролцсонд тосгоны иргэд талархсанаа илэрхийллээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан тосгоны Захирагчийн албанаас иргэддээ хандаж,бага насны хүүхдүүдийг хараа хяналттай байлгаж, үерийн далан руу унах, үерийн усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 







скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn