Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүллээ
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас цаг агаар дулаарч буйтай холбогдуулан шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.
Цаг агаар дулаарч өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, цаашлаадгэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа дошин үүсч эхлээд байна. Түүнчлэн айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл маш өндөр байгаа аж. Иймээс өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа цэвэрлэх, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээхийг зөвлөж байна.
Мөн үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхаарууллаа. Түүнчлэн зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.