Ш.Оргил: Эрүүл бүс нутгаа баталгаажуулах хамгийн чухал оролцоо, хамтын зүтгэл байх болно

374
Энэ сарын 19-ний өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанаархөл хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм, журмыг сахиж мөрдөж байгаа байдалд хөндлөнгийн хатуу хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад чиглэл болгожээ.
Тодруулбал:
-Эрсдэл өндөр,байдал амаргүй байгаа учир аймгийн хэмжээнд хөл хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгахыг сумдын Онцгой комиссын дарга, БСУГ-ын дарга, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна. Мөн эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд болон гэр бүлийн гишүүдийн тусгаарлалт ажиглалтын хяналтыг чангатгахыг сумдын Онцгой комиссын дарга нарт анхааруулжээ.
Түүнчлэн ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийж ажиллахыг үйл ажиллагаа явуулж байгаа төр төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгчдэд онцгойлон анхаарууллаа. Мөн халдвар хамгааллын дэглэм журмыг ягштал мөрдүүлэх, тэр тусмаа хүн хоорондын зайг чанд барьж үйл ажиллагаа явуулахыг үйлчилгээний байгууллагуудад, хяналтыг өндөр түвшинд тавьж ажиллахыг МХГ-ын удирдлагад. Аймгийн төв дэх хөдөлгөөн, дэглэм журамд анхаарлаа хандуулж, хариуцлагатай ажиллахыг Сүхбаатар сумын удирдлагуудадтус тус үүрэг болгожээ.
Мөн хурлын үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил: “Энэ цаг үед бид бүхэн хариуцлага өндөр байх хэрэгтэй. Назгайрах хандлага их ажиглагдаж байна. Одоо л бүгд хариуцлагаа өндөржүүлж эрүүл бүс нутгаа баталгаажуулах хэрэгтэй. Эрсдэлтэй бүсээс ирж байгаа хүн нэг бүр гэр бүлийн гишүүдийнхээ хамт дэглэмээ мөрдөөд, бүх нийтээрээ амны хаалтаа зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайгаа барих дэглэмээ дадал хэвшил мөрдлөг болгочихвол иргэний үүргээ биелүүлж байгаа хамгийн том үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэн хүн нэг бүр хариуцлагатай байвал бид аюулыг даван гарч чадна. Та бүхний иргэний үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа байдал эрүүл бүс нутгаа баталгаажуулах хамгийн чухал оролцоо, хамтын зүтгэл байх болно” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn