Шаардлагатай мэдээллийг Шуурхай штабын 70363107 утаснаас лавлахыг анхаарууллаа

915

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд коронавирусний халдвар тархах эрсдэл өндөр байгаа. Иймээс Сүхбаатар-Алтанбулаг постыг “Шаамар-6” хяналтын цэгт энэ сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулж байна.

Тус постод ОБГ, Хилийн цэргийн 0101, 0243-р анги, Цагдаагийн газрын алба хаагчид болон МСҮТ-ийн багш, ажилчдын бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн“Сүхбаатар Хөгжил Тохижилт” ОНӨААТҮГ-аас тус сум руу нэвтрэн орох боломжтой хулгайн замуудыг хаагаад байгаа аж. Сүхбаатар сумаас орох, гарах хөдөлгөөний зөвшөөрлийг ажлын өдрүүдэд харьяа багийн Засаг дарга нар олгож байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09.00-20.00 цагийн хооронд Сүхбаатар сумын шуурхай штабын хариуцлагатай жижүүр олгож байна. Иймээс иргэдийгшаардлагатай мэдээ, мэдээллийг Сүхбаатар сумын Шуурхай штабын 70363107 утаснаас лавлахыг сумын Онцгой комиссоос анхаарууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn