Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр 3284 хүн дархлаажуулалтад хамрагджээ
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эхний ээлжийн вакциныг татан авч, дархлаажуулалтын ажил эхэллээ. Эхний ээлжинд онцгой нөхцөл байдлын тэргүүн эгнээд ажиллаж байгааэрүүл мэндийн салбар, цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаас гадна үйлчилгээний байгууллагын ажиллагсдыг хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Мөн хилийн гол бүс болох Алтанбулаг боомтын иргэдийг ч түлхүү хамруулах ажлыг нэн түрүүнд зохион байгуулан ажиллана хэмээн аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил мэдэгдлээ.
Учир нь Сэлэнгэ аймаг хилийн хоёр том боомттой гэдгээрээ онцлогтой. Хилийн боомтоо түшиглэн амьдралаа залгуулдаг 200 гаруй иргэн зөвхөн Алтанбулаг суманд байгаа судалгаа бий. Хил хаасантай холбогдуулан эдгээр иргэдийн амьжиргаа зогсож, санхүүгийн хүндрэл учраад байгаа хэмээн Онцгой комиссын дарга ярилаа.
Өглөөний 08.00 цагт Сэлэнгэ аймгийн иргэдийг дархлаажуулах ажил эхэлсэн бөгөөд 17.00цагийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 3284 хүн хамрагдсан мэдээллийг аймгийн ЭМГ-аас өглөө.
Тодруулбал Сүхбаатар суманд 1760, Баруунбүрэн 122, Баянгол 56, Бугант хоёр, Зүүнбүрэн 58, Номгон тосгонд 43, Орхон суманд 82, Орхонтуул 74, Сант20 , Рашаант тосгон 42 ,Түнхэл 65 , Хэрх 34, Цагааннуур 325, Мандал 475, Сайханд 126 тус тус хамрагджээ.
Сэлэнгэ аймгийн иргэдэд БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакциныг хийж байна.















ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЭХНИЙ ӨДӨР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 4686 ИРГЭН ХАМРАГДЖЭЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Коронавирусний эсрэг дархлаажуулалтад эхний өдрийн байдлаар Сэлэнгэ... 1 цаг338 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ 590 ИРГЭНИЙГ СҮХБААТАР СУМ РУУ НЭВТРҮҮЛЖЭЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өнөөдөр 2 тохиолдол батлагдаж, нийтдээ коронавирусний... 13 цагШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ ШТАБЫН 70363107 УТАСНААС ЛАВЛАХЫГ АНХААРУУЛЛАА
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд коронавирусний халдвар тархах эрсдэл... 13 цагPreviousNext





































































