Дархан-Уул аймагт суралцаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг татан авч байна

446

Сэлэнгэ аймгийн харьяат, Дархан-Уул аймагт суралцаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаа татан авч байна. Энэхүү ажлыг аймгийн Онцгой комиссоос сумдын шуурхай штабтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд аймагруу нэвтрэх хяналтын цэг дээр хүүхэд нэг бүрийг түргэвчилсэн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна. Ирж буй хүүхдүүд гэр бүлийн гишүүдийн хамт тусгаарлалтын дэглэмийг долоо хоног чанд мөрдөх юм.

Энэ сарын 28-ны өдрийн байдлаар Сүхбаатар суманд нийт 36 сурагчийг нийтийн тээврээр татан авч түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан аж. Харин тус аймгийн Баруун бүрэн сумын харьяат 44 сурагч, долоон оюутныг эцэг эхтэй нь хамтран татан авчээ. Баруунбүрэн сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон Дархан-Уул, Өмнөговь, Булган аймгаас ирсэн 36 өрхөд нийт 175 иргэнийг гэрийн тусгаарлалтад оруулаад байгаа аж.

Иймээс гэрийн ажиглалтад орсон иргэдийг үүрэг, хариуцлагаа ухамсарлан тусгаарлалтын дэглэмийг чанд сахихыг анхааруулж байна. Мөн сумын иргэд бүхэн хөршийн холбоогоо сайжруулж, халдварын голомттой бүс нутгаас ирсэн бол хяналтаа сайжруулж, хамтран ажиллахыг сумдын шуурхай штабаас анхааруулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn