Гэрийн тусгаарлалтад буй иргэд хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдаж байна

424

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гэрийн тусгаарлалтад байгаа иргэд хуваарийн дагуу PCR шинжилгээнд хамрагдаж байна.

Энэ удаа 3-р сарын 8-11-ний өдрүүдэд Улаанбаатараас Сүхбаатар сумандирж гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулсан байна. Энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар сумын8 багт бүртгэлтэй байгаа 155 иргэнээс 119 нь хамрагджээ. 

Шинжилгээг аймгийн ЭМГ-аас томилогдсон зургаан хүний бүрэлдэхүүнтэй гурван баг, мөн аймгийн Онцгой байдлын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Нэгдсэн музей зэрэг газар хамтран зохион байгуулж байгаа аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn