Тосгоны хавар
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон нь 3104 хүн амтай, 874 өрхтэй. 17000 орчим малтай. 120 малчин өрх, 300 гаруй мал бүхий иргэдтэй. Тосгонд төсвийн 5 байгууллагад нийт 100 орчим төрийн албан хаагч ажиллаж байна.
Модны чиглэлийн 9 ААН, 10 нөхөрлөлд нийт 150-200 орчим иргэн улирлын чанартай ажил хийж байна. Байгалийн дагалдах баялаг ашиглаж байгаа 100 орчим иргэн самар, хувиараа алт олборлохоор ажиллаж байна. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 15 иргэн, 8 нэрийн хүнсний дэлгүүр, мухлаг нийлээд 40 дэлгүүр ажилладаг. Түнхэл тосгон нь Зүүнхараагаас зүүн урд зүгт 35 км зайд оршдог. Монголын төмөр замын өртөөтэй, Сэлэнгэ аймгийн тэргүүний тосгон юм.