Байгууллагуудад “Талархал” хадгалуулав

422

Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил "Ковид-19"халдварын эрсдэлтэй нүүр тулан 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа зарим байгууллагад“Талархал” хадгалуулав.

Өнгөрөгч 2020 он монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж,түүнийгтаслан зогсоохын тулд цаг мөч бүртэй уралдан ажилласаарбайгаа. Энэхүү хүнд үеийг Сэлэнгэ аймгийн иргэд хамтын хүчээр даван туулах их зорилгын өмнө хичээн зүтгэж байна.


Энэ ч үүднээсСэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил цар тахлын аюулыг таслан зогсоох, амар тайван нийгмийг бүрдүүлэх улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг байгууллага хамт олноороо шуурхай хэрэгжүүлэнчиг үүрэг, нийгмийн хариуцлагаа ухамсарланманлайлж байгаабайгууллагуудад“Талархал” хадгалууллаа. Үүнд аймгийн ЗӨСТ, ЭМГ, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ШШГГ, МХГ, Гааль, ХЦ-ийн 0101-р анги, ХЦ-ийн 0243-р анги зэрэг олон байгууллага талархал хүлээн авлаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn