Мал эмнэлгийн хамт олон өнгөрсөн оны ажлаараа тэргүүлжээ

423

Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газархулгана жилийн ажил үйлсээрээ манлайлж, Үхэр жилээ Монгол Улсын аварга хамт олон гэсэн хүндтэй шагналаар угтжээ.

Тус мал эмнэлгийн газрын хамт олон өнгөрсөн2020 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, лабораторийн шуурхай бэлэн байдлыг эрхэмлэн ажилласан байна. Мөн мал эмнэлгийн нэгдсэн систем нэвтрүүлэх, халдварт өвчингүй тайван байдлаа хадгалах, тандан судлах зэрэгүйл ажиллагаагамжилттай зохион байгуулжээ. Түүнчлэн тус газрынханОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай хамтын ажиллагаагаахөгжүүлж,мал эмнэлгийн салбарт хоёр талын харилцааг өргөтгөх, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчингүй, мал эмнэлгийн болон ариун цэврийн тайван таатай байдлыг хангахчиглэлээр үр дүнтэй ажил хийсэн аж. Мөнмал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжиж хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Дээрх хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээр ийнхүү“Оны аварга”-аар шалгарчээ. С.Ариунжаргал даргатай Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын хамт олон улс оронд нүүрлээд байгаа аюултцар тахлын хүнд нөхцөл байдалд ажиллаж, түүнийгтаслан зогсооход маш их үүрэг гүйцэтгэж буй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn