Улаанбаатар хотод хязгаарлалтад ороод буй иргэдэд анхааруулга хүргэлээ

503

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комиссооссумын иргэдээ Улаанбаатар хотоос татан авахбэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр татан авалтхийх ажээ.

Дээрх зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбогдууланУлаанбаатар хотод хязгаарлалтад ороод буй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэд орон нутагтаа ирэх бэлтгэл ажлаа сайтар хангахыгСүхбаатар сумын Онцгой комиссоос анхаарууллаа. Мөн иргэд зорчих хүсэлтээ өгөхдөө дараах зүйлүүдийг анхаарахыг зөвлөжбайна.Үүнд:

-Сэлэнгэ аймгийнСүхбаатар сумын Онцгой комиссын 99147928, 94031998, 99866119 дугаарын утсанд2021.02.05-ныөдрийн18:00цагхүртэл бүртгэл хийнэ.

-PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэйбайх. МөнPCR шинжилгээний хариу хүчинтэй эсэхээ шалгах, хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд дахин шинжилгээнд хамрагдах.

-Бага насны хүүхэдтэй зорчих бол тэднийг ч мөн бүртгэлд хамруулсан байх шаардлагатай. УОК-ын зөвлөмжийн дагуу 12-оос доош насны хүүхэд эцэг эхтэйгээ хамт яваа тохиолдолд PCR шинжилгээ шаардлагагүй. Бусад бүх тохиолдолд заавал PCR шинжилгээ өгсөн, хариу нь хүчинтэй байх ёстойг анхаарна уу!

-Бүртгэлд үндсэн мэдээлэл, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд оршин суух баг, хаягаа заавал бүртгүүлнэ. Бүртгүүлсэн хаяг дээрээ 14 хоног гэр бүлийн гишүүдийн хамт гэрийн тусгаарлалтад орохыг анхаарна уу.

Цар тахал дэгдэхээс сэргийлж иргэд Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж,14 хоног гэрийн тусгаарлалтын дэглэмээ сайтар баримтлахыгСүхбаатар сумын Онцгой комиссоос онцгойлонанхааруулж байна. 

Эх сурвалж:Монцамэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn