Мал хариулж яваад сураггүй алга болсон хүү

491
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны энгэр Хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т Иргэн А нь 01.30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн анги, цагдаагийн хэсэг, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 01.31-ний өдөр иргэн А/16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Хавчуу” гэдэг газарт 4 км-ын радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:33 цагт түр зогсоосон. 02.01-ний өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ. /Иргэн А нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хорооны харьяат бөгөөд эмээгийндээ мал маллахаар ирээд 1 сар болж байсан/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn