Бугант тосгон шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд хоногт 250 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.
Ариутгах татуургын энэхүү байгууламж нь бүрэн автомат ажиллагаатайаж.Бохир усыг биологийн аргаар халдаргүйжүүлэн 80 хүртэл хувиар цэвэршүүлэх хүчин чадалтай. Мөн шүүгдэж гарсан саарал усыг техникийн хэрэгцээнд ашиглахаас гадна лагийг дахин боловсруулж,усгүйжүүлсэн лагийг газар тариалан, хөрсний бордоогоор ашиглах боломжбүрджээ.
Бугант тосгон аймгийн төв болон Улаанбаатар хотоос алсдагдсан хэдий ч 3000 гаруй хүн амтай томоохон суурин. Энэ тосгоны оршин суугчдын 30-аад хувь нь төвлөрсөн орон сууцанд амьдардагбайна. Иймээс эдний цэвэрлэх байгууламж нь олон жил болсон учраас шаардлага хангахаа больжээ. Ингэснээр бохир усыг цэвэрлэхгүйгээр гадагшлуулдаг, бохир ус хальдаг зэрэг хүндрэлүүд үүссэн байсан. Түүнчлэн иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлжэхэлжээ.
Энэхүү шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор оршин суугчдын эрүүл мэндийн байдал сайжрахын зэрэгцээ байгаль орчин, усны чанарыг хамгаалах боломжтой болж байгаа хэмээн Бугант тосгоны захирагч хэллээ.