Сэлэнгэ аймагт есөн хүнийг ТУСГААРЛАЖЭЭ
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг /2020.03.01/ өгч байна.
Коронавирусийн халдвар дэлхийн 58 оронд тархаж, халдвар авсан хүний тоо 87 мянгад хүрчээ. БНСУ-д гэхэд коронавирусийн халдварын шинэ тохиолдол нэг хоногийн дотор 376-аар нэмэгдсэн байна.
Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ оны хоёрдугаар сарын 28-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван тохиолдлын шинжилгээний хариу гарсан. Шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 29-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт есөн тохиолдол, нийт 11 хүнийг тусгаарлан тандалд судалгаа хийж байна” гэлээ.