ХИЛЧИД ХҮНИЙ АМЬ АВАРЛАА

427

Хилийн 0131 дүгээр ангийнхаруулын дарга, ахлагч Г.Бямбахорол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харъяат байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Сүүн чимэг”ХХК-ны нүүрс тээврийн жолооч М.Гэрэлт-Одын амь насыг аварлаа. Тухайн шөнө хилчдийгүүрэг гүйцэтгэж байх үед ачаа тээврийн машины аккумлятораас гал гарч, жолооч нь дотроо унтаж байсан байна. Жолоочийг сэрээж, автомашиныг шатахаас сэргийлсэн арга хэмжээг хилчид цаг алдалгүй авсанбайна. Ийнхүү эрдэнэт хүний амь нас, учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан хилчдэд“Сүүн чимэг” ХХК-ны хамт болон жолооч М.Гэрэлт-Одын гэр бүлээс талархал илэрхийллээ.



Эх сурвалж: Хил хамгаалах Ерөнхий газар олон нийттэй харилцах алба 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn