Сумын ЭМТ-д бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин олголоо

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Эрүүл мэндийн төв бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай боллоо.
Энэхүү бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг "Шар Нарст" ХХК тусламж болгон өгчээ. Тус компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Түшиг сумын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэдзориулан өгч байгаа аж."Шар Нарст" ХХКнь тус сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн хувьд сумынхаа527 өрхийн 1700 гаруй иргэд болох малчид, тариаланчид, хилийн заставын ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг аж. Тус сум нь аймгийн төв Сүхбаатар хотоос 135 км, Улаанбаатар хотоос 450 км, урд талаараа Цагааннуур сумтай, баруун талаараа Булган аймгийн Сайхан сумтай, зүүн талаараа Сүхбаатар сумтай, хойд талаараа ОХУ-ын Буриад улсын Джида аймагтай хиллэн оршдог.


