Монгол Улсын 32 дэх Ерөнхий сайд хэн бэ?

МАН-ын Бага хурлаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдад томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх юм. Ерөнхий сайдад Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар нарын нэрс яригдсан боловч тэд өөрсдөө нэрээ татжээ. Ингээд Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдаар томилох дээр олонх нь санал нэгдсэн байна.