ЭМЯ: Сэлэнгэ аймагт халдвартай иргэний ойрын хавьтлаас 3 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 12015 хүнд шинжилгээ хийхэд хавьтлын 11 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатарт 6 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь сүүлийн батлагдсан ойрын хавьтлын гэр бүл, хамт ажилладаг, нэг байранд гэсэн хүмүүс байна. Улаанбаатарт батлагдсан тохиолдол 90 болж байна. Түүнчлэн Улаанбаатар хот болон халдвар тархсан зургаан аймгуудад тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Улсын хэмжээнд Covid-19-ийн халдварын 812 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 429 болж байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 445 хүн эмчлүүлж байна.
- Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 хороодоос нийт 23 тохиолдол,
- Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 хороодоос нийт 25 тохиолдол,
- Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 хороодоос 13 тохиолдол,
- Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, 18 хороодоос нийт 12,
- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос 1,
- Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 21 хороодоос 15 тохиолдол,
- Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна.
Сэлэнгэд 3 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь мөн ойрын хавьтал. Орхон аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь мөн ойрын хавьтал.
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 183
- Орхон 24
- Улаанбаатар 84
- Дорноговь 21,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 44 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 812, эдгэрсэн 358, эмчлэгдэж байгаа 445 байна. Үүнээс 360 хөнгөн, 77 хүндэвтэр, 5 хүнд, 3 маш хүнд байна" гэлээ.