Цагдаагийн газраас уриалж, бас анхааруулж байна

510
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хайртай бүхнээ хамтдаа хамгаалахын тулд дараах уриалга, анхааруулгыг иргэддээ хүргэж байна. Мөн тус байгууллагын зүгээс Улсын болон Аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг мөрдөжгамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед хариуцлагатай байжхорио цээрийн дэглэмийг сахин эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг уриаллаа. Мөн дараах анхааруулгыг хүргэж байна. Үүнд:
-Онцын шаарлагагүй үед гэрээс гарахгүй байх.
-Гадуур гарахдаа амны хаалтыг зөв тогтмол зүүх.
-Бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх.
-Бүлэг бөөгнөрөл үүсгэж олноор цуглахгүй, архи согтууруулах ундаа хэрэглэж нийтийн хэв журам зөрчихгүй байх.
-Эрүүл мэндийн байгууллагад яаран очилгүй. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж лавлах утсаар зөвлөгөө авах.
-Мэдээ, мэдээллийг албаны баттай эх сурвалжаас авах, худал мэдээ, мэдээлэл түгээж, иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулахгүй байх.
-Эрүүл мэндийн болон мэргэжлийн байгууллагуудын гаргасан
коронавирус /КОВИД-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмжийг дагаж мөрдөх.
-Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд элдэв сөрөг зүйлд авталгүй сэтгэл санаагаа тайван байлгаж дархлаагаа дэмжих.
-Нийтийн хэв журам сахиулах, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй төрийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хүндрэл учруулахгүй хэн хэндээ хүндэтгэлтэй хандахыг иргэд та бүхнээс хүслээ. Бид төрийнхөө шийдвэрийг дагаж мөрдөн, эв эетэй, дэг журамтай, нэгдмэл нэг байж чадсанаараа энэ эрсдлийг даван гарах хэмээн анхааруулж байна.
Мөн хяналтаа сайжруулж, хамтдаа сэргийлж, амны хаалтаа зүүж, гараа угаахыг уриаллаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn