“Яараад яахав дээ” аян эрчимтэй өрнөж байна

514


Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд яаралгүй, хүлээцтэй, соёлтой оролцсоноор хайртай бүхнээ хамгаалж чадна” хэмээх анхааруулгыг хүргэж байна.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Яараад яахав дээ" арга хэмжээний хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тодруулбал замын цагдаагийн байнгын хяналтын таван цэг болон орон нутгийн замуудад хөдөлгөөнт эргүүлийг тогтмол ажиллуулж байгаа аж. Энэхүү хөдөлгөөнт эргүүлүүд  хөдөлгөөний аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байгаа бөгөөд хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn