Орхон аймагт 18 цагаас хойш согтууруулах ундаа худалдахгүй
Орхон /МОНЦАМЭ/Аймгийн Онцгой комисс хуралдаж шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж баар, караоке, цэнгээний газрын үйл ажиллагааг ирэх сарын 2 хүртэл түр зогсоолоо.
Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, дэлгүүрүүдийг 18 цагаас хойш архи худалдахыг нь хориглох шийдвэр гаргалаа. Түүнчлэн иргэн бүр амны хаалтаа хэрэглэх, үйлчилгээний байгууллагууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байхыг анхаарууллаа.
Орхон аймагт 67 баар, 2 биллъярд, 37 ресторан, 24 кафе, найман нэрийн 269 дэлгүүр зэрэг нийт тусгай зөвшөөрөлтэй 453 байгууллага байна.