“Орон нутагт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн их зөрчигддөг”

10

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос 2025 онд орон нутагт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон хүний эрхийн төлөв байдлын талаарх нэгдсэн тайлангаа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд тус байгууллага иргэдээс нийт 1344 гомдол хүлээн авсны 300 орчмыг нь орон нутгийн оршин суугчид ирүүл­­­­жээ. Өргөдөл, гомдлын дийлэнхийг шударга шүүхээр шүүлгэх болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал эзэлж байгаа бол хүүхдийн эрх, халамж үйлчилгээ, халдашгүй байдлын талаарх санал, хүсэлт ч багагүй хувийг бүрдүүл­­­сэн аж.
ХЭҮК-ын Орон нутаг хариуцсан тасгийн дарга Д.Ёндонжамц “Комиссоос бүс нутгийн хэм­­­­­жээнд нийт 126 сум, суурин газар ажиллаж, 172 удаагийн хяналт, шалгалт хийснээс 98 нь хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн. Орон нутгийн зарим сургуулийн дотуур байр стандартын шаардлага хангахгүй байна. Тухайлбал, нэг орон дээр хоёр хүүхэд унтдаг, халаалт болон аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй зэрэг зөрчил илрүүллээ. Өөрөөр хэлбэл, орон нутагт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн их зөр­ чигддөг” гэв. Мөн тэрбээр өсвөр үеийнхний дунд үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдэж буй учир төр засаг, тэр дундаа Боловсролын яамныхан бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг энэ үеэр онцолсон юм. ХЭҮК сүүлийн таван жилд орон нутгийн удирдлагуудад 320 зөвлөмж хүргүүлснээс унаач хүүхдийн аюулгүй байдал, сургалтын орчныг сайжруулах асуудал гол байр суурь эзэлсээр иржээ. Одоогоор нийслэл болон 13 аймгийн удирдлагууд хүний эрхийг хамгаалах таван жилийн стратеги төлөвлөгөөгөө батлан, хэрэгжүүлж эхлээд буй гэнэ.
У.Цэцэг
https://www.unuudur.mn/a/279936
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn