2025 оны оны "Онцлох хүн"-ээр Улсын арслан Б.Орхонбаяр тодорчээ

12

Сэлэнгэ аймгийн сум, тосгодын нутгийн зөвлөл, "Creative Selenge" залуучуудын клуб, Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллага хамтран “Алтан буудай” шинэ жилийн цэнгүүнийг гурав дахь жилдээ зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн харьяат хүмүүс оролцох боломжтой аж. Цэнгүүний үеэр "Оны онцлох" хүмүүсийг шалгаруулсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 2025 оны оны "Онцлох хүн"-ээр Улсын арслан Б.Орхонбаярыг тодруулжээ. Мөн спортын салбарын "Онцлох хүн"-ээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монголын жүдо бөхийн нүүр царай, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн тодорсон байна.
Түүнчлэн Хүмүүнлэгийн салбарын "Онцлох хүн"-ээр Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Ч.Чинбатыг шалгаруулсан байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав аж. 
Бусад:
  • Оны "Онцлох оюутан" Т.Номинзул
  • Нийгэм, сайн үйлсийн "Онцлох хүн" Б.Саранбаатар
  • Спортын салбарын "Онцлох хүн" К.Ёолк
  • Спортын салбарын "Онцлох хүн" /эмэгтэй/ Л.Энхрийлэн
  • Гадаад, харилцааны салбарын "Онцлох хүн" П.Мягмардорж
  • Хэвлэл мэдээллийн салбарын "Онцлох хүн" Б.Баяртулга
Эх сурвалж: Creative Selenge залуучуудын клуб
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn