“Euromoney” сэтгүүл ХААН Банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа

0

Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Euromoney” сэтгүүлээс  Монгол Улсын нийгэм, эдийн засагт ХААН Банкны оруулж буй хувь нэмэр, цахим банкны хүртээмж, зах зээлд нэвтрүүлж буй шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүгийн үзүүлэлт зэргийг үнэлж Монгол Улсын “Шилдэг банк”, “Шилдэг цахим банк”-аар шалгарууллаа.        
ХААН Банк Монгол орон даяар 2.9 сая харилцагчдадаа 545 салбар нэгж, цахим сувгуудаараа дамжуулан банк санхүүгийн хамгийн хүртээмжтэй, шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж буйгаас гадна нийт санхүүгийн гүйлгээний 99.5 хувь, нийт зээл олголтын 75 хувь нь цахимаар хийгдэж буй.  
Цахим банкны үйлчилгээний хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхээр өнгөрсөн жил олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээс хиймэл оюун ухаанд суурилсан цахим туслах Digi Chatbot-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр харилцагчийн үйлчилгээний ачааллыг 36 хувь бууруулсан. Мөн цалингийн орлогод суурилсан кредит картыг зах зээлд гаргаж, өөртөө үйлчлэх Digi Go цахим  салбарынхаа тоог нэмж үйлчилгээний хүртээмжээ нэмсээр байна.
Мөн Тогтвортой санхүүжилтийн чиглэлд манлайлан ажиллаж, Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд Нийгмийн бонд гаргаж боловсрол эрүүл мэндийн чиглэлд эерэг нөлөө үзүүлэх олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлж, Alipay, Hana Bank зэрэг олон улсын түншүүдтэй стратегийн хамтын ажиллагаа байгуулснаар хил дамнасан гүйлгээг найдвартай, хялбар болгох замаар дижитал экосистемээ өргөтгөсөн байна тухай “Euromoney” сэтгүүлээс онцолсон байна. Ийнхүү ХААН Банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар 15 дахь жилдээ, “Шилдэг цахим банк”-аар 5 дахь жилдээ ийнхүү шалгаруулсан нь банкны чадварлаг баг хамт олон, нийт харилцагчид болон түншүүдийн хамтын өсөлтийн  илэрхийлэл билээ. 
“Euromoney” сэтгүүл нь 56 жилийн түүхтэй, олон улсын банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг шинжлэн тоймлодог мэргэжлийн хэвлэл бөгөөд “Awards for Excellence” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 1992 оноос зохион байгуулж, дэлхийн банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлох шилдгүүдийг тодруулж ирсэн уламжлалтай.
                                                 Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn