Сэлэнгэ аймагт гарсан найман түймрийг цурамд оруулжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Хүдэр суманд дөрөв, Мандал суманд гарсан нэг буюу нийт найман ойн гал түймрийг цурамд оруулжээ. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын дөрөв, Ерөө сумын нэг, Мандал суманд гарсан нэг буюу зургаан ойн түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байгаа аж.