Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, тэр дундаа хиймэл оюун ухааны дэвшил нь сүүлийн хэдхэн жилийн дотор бидний өдөр тутмын амьдралыг эрс өөрчилжээ. Өнөөдөр ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслийг хүмүүс өдөр тутамдаа ашиглан ажил, амьдралаа хөнгөвчилж буй нь энэхүү технологи бидний амьдралд хэр гүн нэвтэрснийг тодорхой харуулж байна. Хэдийгээр боловсрол, эрүүл мэнд, маркетинг, мэдээллийн технологи зэрэг олон салбарт шинэлэг, хялбар шийдлийг санал болгож байгаа ч нөгөө талаар цоо шинэ эрсдэл, сорилтыг дагуулж буйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
- Танихгүй хүнээс ирсэн и-мэйлийг шууд нээхээс зайлсхийж, илгээгчийн и-мэйл хаягийг сайтар шалгах,
- Сэжигтэй холбоос, хавсралтыг нээхгүй байх,
- Давхар танин баталгаажуулалт (2FA), нууцлал хамгаалалтын тохиргоог идэвхжүүлэх,
- Таньдаг хүндээ ч картын мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар зэргээ дамжуулахгүй байх,
- Нийгмийн сүлжээнд хувийн мэдээллээ ил хуваалцахгүй байх,
- Антивирусийн программ ашиглах,
- Ухаалаг төхөөрөмжүүдийн программ хангамжаа тогтмол шинэчлэх шаардлагатай.