Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна.
“Аж үйлдвэрийн хувьсгал”-аас хойш нүүрс, төмөр, зэс зэрэг ашигт малтмалын хэрэгцээ эрс өссөнөөр дэлхийн геополитикийн бодлогын гол төвд гарч, XX-XXI зуунд дэлхийн стратегийн бодлогын салшгүй нэг хэсэг болон хувирсан.
Дэлхийд тэргүүлэгч Норвегийн баялгийн сан 1990 онд байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд 100 гаруй сан, нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгө удирдаж байна. Монгол Улс уул уурхайн орлогоос бүрдсэн баялгийн сан байгуулах алхам хийж, 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв сан байгуулж байсан.
Цар тахал, дайны нөхцөл байдлыг бүрэн даваагүй дэлхийн эдийн засаг тариф тойрсон худалдааны дайнтай нүүр тулж, Олон улсын байгууллагын судалгаагаар тодорхой бус байдлын индекс түүхэндээ хоёр дахь удаагаа хэвийн хэмжээнээс хоёр дахин өслөө.
Уул уурхай, ашигт малтмал ашигласны "нөөцийн төлбөр" (royalty) нь Английн хууль, эрх зүйн уламжлалаас үүсэлтэй бөгөөд анх хааны өмчлөлийн газар нутагт ашигт малтмал олборлох эрхийн төлбөрийг илэрхийлдэг байжээ.
- Ирээдүйн өв санд 50 хувийг хуримтлуулан хадгалж,
- Хуримтлалын санд таван хувь ба стратегийн ордын 34 хувьд ногдох ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хамт,
- Хөгжлийн санд таван хувийг нь,
- Бүс ба орон нутгийн санд 15 хувийг төвлөрүүлж, цаашид 2030, 2040, 2050 онуудад үе шаттай нэмэгдүүлж,