Сэрэмжлүүлэг: Суудлын автомашин гүүрнээс унаж, хоёр иргэн гэмтжээ

9

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн ‘’Баруун өлөнт” автозамын гүүрнээс суудлын автомашин унаж хоёр зорчигч автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг онцгой байдлын байгууллага өнөөдөр өглөөний 06:50 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Crown” загварын суудлын автомашин дөрвөн зорчигчтой гүүрний баруун талын жалга руу унаж, хоёр иргэн автомашины арын суудалд дарагдсан байсныг эсэн мэнд гаргажээ. Гэмтсэн иргэдийг Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn