Ханиадтай төстэй, хатгалгаа үүсгэдэг вирус өмнөд хөршид тархжээ

0

ДЭМБ одоогоос яг таван жилийн өмнө мал, амьтнаас хүнд халд­варласан долоо дахь вирусээр “Ковид”-ыг нэр­лэж байв. Тод­руул­бал, ко­ронавирусний бас нэгэн хэв шин­­­жийн өвчин үүс­гэгч “Ковид-19” нь 2020-2022 онд дэлхийн хэм­жээнд тахал болт­­лоо дэгдэж, олон мян­ган хүний амийг авч одсон билээ. Эдүгээ ч уг өвчин хүн төрөлхт­ний дунд “эр­гэлд­сээр”, хор уршиг, гай нь арилаагүй л байна. Ко­ро­­нави­­рус­­­­ний халдвар анх БНХАУ-д бүртгэгдсэн. Тэгвэл өмнөд хөр­шид “Ко­вид-19”-өөс хойш бас нэ­гэн халдварт өвчин тарх­­­сан та­лаар олон улсад мэдээлж эхлэв. Human metapneumovirus (HMPV) гэх шинэ төрлийн вирус нь амьсга­лын за­­маар халддаг бөгөөд одоогоор Хя­­тадын хойд му­­жуу­­дад өвчин тархаад байгаа гэнэ. Уг вирусээр гол төлөв 14-өөс доош насныхан өвчилж байгааг тогтоож.
HMPV нь Хятадад өнгөрсөн сарын дунд үеэс тархаж, өвч­лөл нэ­мэгдсээр байгааг орон нутгийн хэвлэлүүд анхаа­руул­саар байгаа аж. Хүний метапневмовирус хэмээх амьс­галын замын халдвар нь өмнөд хөршийн эрүүл мэндийн бай­гуул­лагуудын ачааллыг нэмэгдүүлж, яаралтай арга хэмжээ авах шаард­лага үүсгээд буй юм байна. Тус виру­сээр үүсгэгдэж буй өвчин нь ханиад, томуутай төстэй шинж тэмд­гээр эхэлж, уушгины хатгалгаа үүсгэж буй бөгөөд багачууд, өн­­дөр нас­­­тан, дархлаа султай хүмүүсийн биеийн байдлыг хүндрүүлэх болжээ. 
ДЭМБ-аас уг өвчнийг дэлхий нийтийн эрүүл мэн­дэд аюул учруу­лахуйц хэмжээний ноцтой гэж зарлаагүй байна. Уг өв­чин нь 2001 онд анх бүртгэгдсэн, гэвч одоо бол­тол түү­ний эсрэг вакцин, эм, тусгай эмчилгээ гарган аваа­гүй тул шинэ төрлийн вирус гэсэн ангилалд багтаасаар буй гэнэ. 
Таш­­рамд дурдахад, энэ сарын сүүлчээр БНХАУ-д Ца­гаан са­рын баяр тохиож буйтай холбоотоогоор улс нийтээр 10 га­руй хо­ног амарч, олон зуун сая хүн хот хооронд зорч­дог тул эл хугацаанд иргэдийг өмнөд хөрш рүү зорчихгүй бай­хыг эр­­­дэмтэн, судлаачид сэрэмжлүүлэв. Харин манай улсын ЭМЯ, Нийг­­мийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, анхааруулга гаргасангүй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn